top of page

“The research and conservation of the Gun Galuut LPA’s wetland”


[English below] ## “Гүн Галуут ОНТХГ-ын Ус намгархаг газрын судалгаа, хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа ##

"Гүн Галуут орчмын ус намгархаг газрын хамгаалал төсөл"-ийн хүрээнд ГГОНТХГ-ын Ус намгархаг газрын судалгаа, хамгаалал сэдэвт 2-р хэлэлцүүлэг Багануур дүүрэгт зохион байгуулагдлаа. Тус сэдвийн дагуу 1-р хэлэлцүүлгийг Төв аймгийн Баяндэлгэр суманд иргэд, хүүхдүүдэд нээлттэйгээр зохион байгуулж байсан бол энэ удаагийн хэлэлцүүлгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон ТББ, ААН-үүд болон хүүхэд залуусын төлөөллүүдээс бүрдсэн нийт 10 байгууллагын 40 орчим хүн оролцлоо. Хэлэлцүүлэгээр ГГОНТХГ-т хийгдэж буй байгаль орчин, биологийн олон янз байдлын судалгаа, хамгааллын ажлуудын үр дүн, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулан, хэлэлцэж, санал солилцлоо. Хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон бүх байгууллагуудын төлөөллүүд, Хэнтий аймгаас ирж оролцсон Хэрлэн голын сав газрын захиргааны дарга Ч. Нандинцэцэг, Төв аймгаас ирж оролцсон Төв аймгийн Байгаль орчны хэлтэсийн мэргэжилтэн Шинэбаяр, УБ хотоос ирж оролцсон Талын нүүдэлчин ХХК-ны захирал Мөнхнаран, The Nature Conservancy Mongolia Байгаль хамгааллын төслийн удирдагч Уянга нарт болон хувиараа оролцогч бүх оролцогчиддоо талархал илэрхийлье! Мөн төслийг санхүүжүүлэн, дэмжин ажиллаж буй Mongolian Women's Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан, хурлын заалаар дэмжсэн Багануур дүүргийн ЗДТГ-т талархал илэрхийлье!

Оролцогч байгууллагууд:

1. Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ Төв Баяндэлгэр сум 2. Төв аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын хэлтэс 3. Баяндэлгэр сумын ЕБС 4. Нийслэлийн Байгаль орчны газар 5. Хэрлэн голын сав газрын захиргаа 6. Багануур ХК 7. Талын нүүдэлчин ХХК / Steppe Nomads Camp 8. Өүлэн-Эх хоршоо 9. Дэ Найчур Консерванси байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар 10. Сараана Байгаль Хамгаалах Сан 11. Хувиараа оролцогчид

----------------------------------------------------------------

## “The discussion meeting titled “The research and conservation of the Gun Galuut LPA’s wetland” was held at Baganuur district ##

Through the "Gun Galuut wetland conservation project", the 2nd discussion meeting titled "Research and Conservation of the GGLPA's wetland" was held at Baganuur district. The 1st discussion meeting was held at Bayandelger soum for local communities and children last December. By 2nd meeting for local stakeholders and organizations, over 30 people from 10 orgnanizations participated in and we introduced our monitoring results of the Gun Galuut Nature Conservation Center for participants and discussed about main threats of local area. We willing to express our thanks to co-organizer Bayandelger local administration and all participants from 10 organizations as well as Mongolian Women Fund for supporting our project!

Participated organizations:

1. Bayandelger soum local administration of the Tuv province 2. Tuv province department for Environment and Tourism 3. Bayandelger secondary school 4. Ulaanbaatar environment department 5. Kherlen river basin administration 6. Baganuur LC 7. Steppe Nomads LLC 8. Oulen Ekh cooperative 9. The Nature Conservancy Mongolia 10. Saraana Nature Conservation Foundation 11. Individuals






1 view0 comments

Comments


bottom of page