top of page

The Regional Skillshare on Extractivism, Climate justice & Women Natural Resource Rights of S.E.A

[English below] “Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн шудрага байдал, эмэгтэйчүүдийн байгалийн нөөцийн ашиглалт, хамгааллын туршлага солилцох уулзалт Тайланд улсын Чангмай хотод зохион байгуулагдлаа”

Зүүн Өмнөд Ази дах Монгол, Филиппин, Энэтхэг, Тайланд, Камбож, Индонез, Бангладеш, Непал зэрэг нийт 8 орны иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд болон орон нутгийн нөхөрлөлүүдийн 50 орчим төлөөллүүд туршлага солилцох уулзалтад оролцлоо. Уулзалтаар уул уурхайн нөлөөлөлд өртсөн газарт хэрэгжүүлж буй байгаль орчны хамгаалал, хүний эрх хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн шудрага байдал, байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалал зэрэг сэдвүүдээр өөрсдийн үйл ажиллагаануудыг танилцуулж, туршлага солилцлоо. Энэхүү уулзалтад манай сан, Mongolian Women's Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Хил хязгааргүй алхам зэрэг байгууллагууд болон орон нутгийн нөхөрлөлийн төлөөллүүдээс бүрдсэн нийт 5 хүн оролцож өөрсдийн үйл ажиллагааг илтгэл, постер, бичлэгээр танилцууллаа. Манай сан Монголын Эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Гүн Галуут орчмын ус намгархаг газрын хамгаалал” төслийн зарим үр дүнг танилцуулж, илтгэл, бичлэгээр оролцлоо. Уулзалтын үеэр нийт оролцогчид Тайланд улсад үйл ажиллагаа явуулж буй Хүрэн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, орон нутгийн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж буй Монголын Эмэгтэйчүүдийн сан болон туршлга солилцох уулзалтыг зохион байгуулсан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье! ------------------------------------------------------------------ "The Regional Skillshare on Extractivism, Climate justice & Women Natural Resource Rights of South East Asian countries was held in Changmai, Thailand between 1-8th of July, 2023"

Through the Skillshare meeting, over 50 delegates from non-governmental organizations and local communities from 8 countries, including Mongolia, Philippines, India, Thailand, Cambodia, Indonesia, Bangladesh, Nepal participated. At the meeting, representatives presented their activities on the topics of environmental protection, human rights protection, climate change justice, usage and protection of natural resources, and exchanged their experiences. In this meeting, a total of 5 people from our foundation, Mongolian Women's Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан, Steppe without Borders and local communities, presented themselves activities through the presentation, posters, and videos. Our foundation presented some of the results of the project "Gun Galuut wetlands conservation" via presentation and videos and that project was supported by the Mongolian Women's Fund, and participated in presentations and videos. In addition, all the participants learned about the activities of brown coal mines operating in Thailand and the activities of local communities. We would like to extend our thankful for Mongolian Women's Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан, and all organizations it organized the regional skillshare meeting as well as all participants.




















Comentarios


bottom of page