top of page

“Protecting Swan lake! wetland cleaning campaign was held 3rd year in Ulaanbaatar city


## “Хун нуурын шувуудаа хамгаалъя!” сайн дурын аян 3 дах жилдээ зохион байгуулагдлаа ##

Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан хавар, намрын улиралд манай хоттой хамгийн ойр орших, биологийн олон янз байдлаар баялаг, нүүдлийн шувуудын гол амьдрах орчин болсон Сонгинохайрхан уулын бэл дэх “Хун нуур”, түүний орчмын ус намгархаг газрыг цэвэрлэх, хүрээлэн буй орчны бохирдолыг бууруулах, шувуудад амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилгоор тус аяныг 2021 оноос хэрэгжүүлж байна. Бид энэ жилийн ДНШӨ-ийг тохиолдуулан 5-р сарын 14-ны өдөр холбогдох байгууллагуудын төлөөллүүд, сайн дурынхан, шувуу ажиглагч, судлаач нараас бүрдсэн нийт 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй Хун нуур, түүний орчмын ус намгархаг газрыг цэвэрлэллээ. Бидний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон шувуу ажиглагчид, Нийслэлийн Байгаль Орчны Газар, СХД-ийн 32-р хорооны хамт олонд талархал илэрхийлье! Мөн цэвэрлэгээний багажаар хангасан ОУ-ын Авто худалдааны төв болон бидний үйл ажиллагааг дэмжин хандив өгсөн МУБИС-ийн Болортуяа багшид талархлаа илэрхийлье! --------------------------------------------------------------- ## “Protecting Swan lake! wetland cleaning campaign was held 3rd year in Ulaanbaatar city ##

Through the World Migratory Bird Day in Spring and Fall, we have organized wetland cleaning campaign named "Protecting Swan Lake" since 2021 and it aimed to provide suitable habitats for migratory birds and decreasing environmental pollution. The Swan lake is rich in urban biodiversity and locates next to Songinokhairkhan Mountain Locally Protected Area. We cleaned the Swan lake on 14th of May, and totally over 20 people from co-organizers, volunteers and bird watchers participated in this campaign. Thank you very much for all participants from Ulaanbataar Environment Department and 32th khoroo of Songinikhairkhan District, and for Bolortuya who donated for the cleaning campaign!










1 view0 comments

Comments


bottom of page