top of page

Let's Take Care of Ourselves

## Феминист хамтын халамж үйл ажиллагаанд оролцлоо ##

Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн санаачлга, дэмжлэгтэйгээр иргэний нийгмийн байгууллагуудын эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаа 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Манай сан уг үйл ажиллагаануудад тогтмол оролцож байна. Уг өдрөөр эмэгтэйчүүд хамтдаа нэг өдрийг өнгөрүүлж, өөрсдийгөө халамжилангаа хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, бие биенээсээ суралцах, туршлага судлах гэх мэт олон сайхан ач холбогдолтой. Энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж иргэний нийгмийн байгууллагуудын эмэгтэйчүүдийг дэмжин, хамтран ажиллаж буй Mongolian Women's Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан болон 4 дэх удаагийн өдөрлөгийг зохион байгуулсан MONFEMNET National Network, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ -ын хамт олон талархал илэрхийлье!



6 views0 comments

留言


bottom of page