[English below] ## “Гүн Галуутын цэцэгс” хаврын эртэч ургамалтай танилцах аялал Гүн Галуут ОНТХГ-т зохион байгуулагдлаа ##
МУИС-ийн Биологийн тэнхим, Flora of Mongolia группээс жил бүр хаврын эртэч ургамалтай танилцах аяллыг өөр өөр газар нутгуудад зохион байгуулдаг билээ. Энэ жилийн аялалд манай сан хамтран Гүн Галуутын ОНТХГ-т “Гүн Галуутын цэцэгс” аяллыг зохион байгууллаа. Аяллаар цэцэг, шувуу ажиглах, байгальд аялах дуртай гэр бүлүүд, залуус, аялагч, хөтөч бүхий нийт 30 гаруй хүн оролцож Доктор, Профессор, Ургамал судлаач Б. Оюунцэцэг багшаар удирдуулсан мэргэжлийн судлаачид хөтөч багш хийн дараах агуулгын хүрээнд мэдээлэл өгч, холбогдох сургалтуудыг хүргэлээ.
Гүн Галуут ОНТХГ, Гүн Галуут байгаль хамгаалах төвийн үйл ажиллагаанууд, орон нутгийн биологийн олон янз байдлын товч мэдээлэл Хаврын эртэч ургамал гэж ямар ургамлуудыг хэлдэг вэ? Хавар түгээмэл тохиолдох ургамлуудыг ажиглан, тодорхойлж, зургийг хэрхэн авч, мэргэжлийн аппликэйшнүүдэд цэцэгсийн ургамлуудыг оруулах Байгалиас ургамал хэрхэн түүж, ямар арга үе шаттайгаар ургамлын хатаадас бэлтгэх Их гүн нуур, Аяга нуур, Цэнгийн бүрдийн шувуудыг ажиглан, түгээмэл болон нэн ховор шувуудыг ажиглалаа.
Бидний аяллыг сонгон бүртгүүлж, аялалд идэвхитэй оролцсон бүх аялагч нар, аяллыг санаачлан, сонирхолтой аялал жил бүр зохион байгуулдаг Oyuna Batlai, Oyundari Chuluunkhuyag багш нар болон бусад хөтөч багш нар, МУИС-Биологийн тэнхим, Flora of Mongolia байгууллагууд, амттай хоолоор үйлчилсэн "Талын нүүдэлчин" жуулчны баазад маш их баярлалаа. ‐----------------------------------------------------------------- ## “Flowers of Gun Galuut” early spring flower watchibg tour was held at the Gun Galuut LPA ##
Biology department of the NUM, Flora of Mongolia group organize early spring flower watching tour in different areas in every year. Our foundation is cooperated with them on this year's tour at the Gun Galuut LPA. Through the tour, over 30 people including families, travellers, guides, youth who loves flowers, birds and nature participated and led by Botanist, PhD. Oyuntsetseg and researchers as a guides introduced below topics.
Gun Galuut LPA, its biodiversity and Gun Galuut Nature Conservation Center what is early spring flowers and how to identifying the flowers and take photos. How to collect flowers and prepare herbarium. Birdcwatching at the wetlands of Gun Galuut LPA
We would like yo express our special thanks to all organizers, travelers and guides.
Comments