[English below]
## Манай сан АНЭУ-ын Махчин шувуу хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Нутгийн иргэд, сургалт танин мэдэхүйн дээр тулгуурлан Монголын хээрийн махчин шувуудын хамгаалах төслийг 2023 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Гүн Галуут ОНТХГН болон Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт жижиг мэрэгчид буюу үлийн цагаан оготно ихтэй газрын 10 малчин өрхийг сонгон эргэн тойронд нь хиймэл үүр байрлуулсан. Ингэснээр малчид өөрийн зуслангийн ойролцоо байрлуулсан хиймэл үүрийг хамгаалахын зэрэгцээ тухайн газар нутаг дах хиймэл үүрэнд махчин шувууд үржиж, тоо толгой нь нэмэгдэж, жижиг мэрэгчдийн тоо биологийн зохицуулалтаар буурах боломж бүрдэх юм.
Бид 2023 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын ЗДТГ-тай уулзаж, хиймэл үүр байрлуулах айлууд, газрыг сонгон, махчин шувууд үүрлэж эхлэхээс өмнө бүх үүрийг байрлуулж, хиймэл үүрний мониторингийн судалгааг 2024 онд эхлүүлээд байна.
Бид 80 хиймэл үүрэнд судалгаа явуулахад энэ жил 1 хос Идлэг шонхор үүрлэж 4 ангаахай, 1 хос Шилийн сар үүрлэж 2 ангаахайг тус тус амжилтай бойжуулсан үр дүн гарлаа.
Хиймэл үүрэн дэх судалгаа ирэх жилүүдэд явагдах бөгөөд холбогдох сургалт үйл ажиллагаануудыг малчин өрхүүд болон хиймэл үүр шинээр байрлуулах сонирхолтой малчдад арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллахаар төлөвлөж байна. Бидэнтэй хамт байгаарай!
----------------------------------------------------------------------------
The 80 artificial nests erected at the Gun Galuut locally protected area in 2023 and 2 nests successfully occupied by Saker Falcon and Upland Buzzard in 2024
## We are implementing the project called "Community Engagement and Education for Conservation of Steppe Raptors in Mongolia" in collaboration with the Mohamed Bin Zayed Raptor Conservation Fund in the UAE.
Through the project, we erected 80 artificial nests next to 10 herder families for the high rodent density in the Bayandelger Soum Gun Galuut locally protected area.
In 2023, a total of nine stakeholders from some of the Bayandelger Soum administration gathered to organize a meeting to survey the Gun Galuut Nature Conservation Center (GGNCC) nest placement area.
Afterward, we visited the artificial nest of GGLPA built by the Baganuur Coal Mining Company.
In particular, each herder family is responsible for managing eight nests, allowing local residents to directly participate in conservation activities.
The goal of the project is to protect and manage grassland ecosystems and reduce rodents while conserving habitats and increasing populations of grassland birds of prey. The project supported nest erection and community education, as well as awareness-raising events to encourage the building of more nests.
In the future, we will advise the communities to install more nests and organize meetings and training for local herder families, including those responsible for nest maintenance in Gun Galuut LPA and the Bayandelger soum area, and other local areas. Stay tuned for more updates!
Comments