top of page

"Хун нуурын шувуудаа хамгаалъя" сайн дурын аян 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа

## "Хун нуурын шувуудаа хамгаалъя" сайн дурын аян 4 дэх удаагаа зохион байгуулагдлаа ##

Манай хотод жил бүр Хавар, Намрын улирал хэдэн зуун шувууд нүүдлийн үедээ дайран өнгөрч, хэсэг амарч, хооллож, зарим нь үржидэг газар бол 22-ын авто худалдааны дэргэд, Сонгинохайрхан уулын бэлд байрлах "Хун нуур" юм. Бид Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан жил бүр Хавар, Намар тус нуур орчмын ус намгархаг газрыг цэвэрлэн, орчны бохирдолыг бууруулах, иргэд, олон нийтийг байгаль, шувуу хамгаалах үйлсэд уриалан энэхүү аяныг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн Намрын үйл ажиллагаагаар нийт 40 гаруй хүмүүс нэгдэж, нуураа хөлдөхөөс нь өмнө цэвэрлээд авлаа, бас нүүдлийн шувуудаа ч сайхан үдчихлээ. Энэхүү сайн дурын аяныг хамтран зохион байгуулж, дэмжиж ажилласан Нийслэлийн Байгаль орчны газар, Сонгинохайрхан дүүрэг, СХД-ын 32-р хороо, KOICA, Олон олон төсөл байгууллагууд болон аянд идэвхтэй оролцсон бүх хүмүүст баярлалаа.















5 views0 comments

Comments


bottom of page