[English below]
## ЕБС-д шинжлэх ухаанчдыг хэрхэн бэлтгэх вэ? хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа ##
Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн хүүхдүүдийг биологийн хичээлд хэрхэн сонирхолтой болгох, ямар асуудлууд сургуулиуд дээр тулгардаг, эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох эсэх талаар хэлэлцүүлэгт ирсэн оролцогчидтой хэлэлцлээ. Мөн ЕБС-ийн хүүхдүүдийг ШУ-ны судалгааны ажлуудад хэрхэн оролцуулах, иргэдийн оролцоотой шинжлэх ухааны судалгааг хэрхэн хөгжүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд ярилцсан сэдвүүдээр Бүгд Найрамдах Солонгос Улсын зарим туршлагуудыг ярилцлаа.
Бидний хэлэлцүүлэгт нийслэлийн ЕБС-иудын Биологийн багш нарын төлөөлөл, МУБИС-ийн Биологийн багшийн ангийн төгсөх курсын оюутнууд, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн оюутан, Экологичид, БНСУ-ын сайн дурын ажилчид, ЕБС-ийн сурагчдын төлөөлөл зэрэг нийт 20 орчим хүн хэлэлцүүлэгт оролцон санал бодлоо хуваалцлаа.
Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон бүх оролцогчид болон хэлэлцүүлгийг дэмжиж ажилласан KOICA олон улсын байгууллага, Олон2 төсөлд талархал илэрхийлье!
-----------------------------------------------------------------------
## The discussion titled "How to prepare young scientists at the Secondary school?" was held on the 11th of November ##
More information in below posters.
Comments