top of page

Гүн Галуут орчмын ус намгархаг газрын хамгаалал төслийн хүрээнд Гүн Галуут ОНТХГ-т худаг гаргах төс

[English below] ## Гүн Галуут орчмын ус намгархаг газрын хамгаалал төслийн хүрээнд Гүн Галуут ОНТХГ-т худаг гаргах төслийн гэрээг байгууллаа ##

Бид Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн (MOНЭС) дэмжлэгтэйгээр "Гүн Галуут орчмын ус намгархаг газрын хамгаалал төсөл"-ийг 2022-2023 онуудад амжилттай гүйцэтгэсэн билээ. Тус сангаас зарласан "Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн манлайлал тэтгэлэгт төсөл"-д бидний хэрэгжүүлж буй төслийн 2-р үе шат шалгаран 2023-2024 онд Гүн Галуут ус намгархаг газарт амьдарч буй малчидад зориулан худаг гарган, хамтран ажиллахаар боллоо. Бидний мониторингийн судалгаагаар малчидад зориулсан ундны усны худаг тус нутагт байхгүйн улмаас малчид Багануур дүүрэг болон Багануурын нүүрсны уурхайн шүүрлийн уснаас ундны ус авч хэрэглэдэг болох нь ажиглагдсан. Иймд уг төслийн хүрээнд Гүн Галуут орчмын малчин айлууд ундны ус болон мал услах худагтай болсоноор малчдын эрүүл мэнд, ус намгархаг газрыг хамгааллыг сайжруулах ач холбогдолтой юм. Биднийг дэмжин хамтран ажиллаж буй МОНЭС-ийн хамт олонд талархал илэрхийлье! --------------------------------------------------------------- ## Within the framework of the "Gun Galuut wetland conservation project", The new wells for herder families in Gun Galuut LPA will be established ##

We are cooperating with Mongolian Women's Fund on implementation of the "Gun Galuut wetland conservation project" at the Gun Galuut locally protected area since 2022. Through the project, we will establish new wells for herder families who live at the Gun Galuut wetlands and it can provide drinking water for herder families and decrease influence of livestock of the wetlands.

Thank you very much to Mongolian Women's Fund/ Монголын Эмэгтэйчүүдийн Сан for supporting and cooperating with us!






9 views0 comments

Comments


bottom of page